Тосонцэнгэлд 30 МВт, Сэлэнгэд 70 МВт-ын станц барьж байна

31

Бөөрөлжүүтийн 300 МВтын хүчин чадалтай цахилгаан станцын эхний 150 МВт-ын үйлдвэр ашиглалтад орлоо.  
Ингэснээр нийслэлд оргил цагаар цахилгаан хязгаарлахгүй гэж хотын удирдлагууд мэдэгдсэн. Гэвч орон нутагт эрчим хүчний чадлын дутагдал байсаар. Үүнийг нөхөхөөр Тосонцэнгэлд 30 МВт, Сэлэнгэд 70 МВт-ын станцууд барьж байна.
2022 оны арванхоёрдугаар сарын 08-нд Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурлаар Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын ДЦС барих тусгай зөвшөөрөл “ЖЕМ Групп” ХХК, “Тосон энержи” ХХК-д олгосон юм.
Тосонцэнгэл-Тэлмэний “Булнай” 110кВ-ын 61км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил дуусах шатандаа орж, шугамыг өнгөрсөн сард хүчдэлд залгажээ. Одоо зуухаа галлан сүүлийн туршилт тохируулгыг хийж байна.
Станц энэ сараас эрчим хүч түгээж, Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийг эрчим хүчний найдвартай эх үүсгүүрээр хангана.
Мөн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Бор гүвээ, тавдугаар багт 50 МВт дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт өнгөрсөн хавар эхэлсэн.  Төслийн гүйцэтгэгчээр “Read Mongolia” компани ажиллаж байна. Тэд ирэх наймдугаар сард станцыг ашиглалтад оруулах юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn