ЦУОШГ: Завхан аймгийн нутгаар нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө -48.8 градуст хүрэх төлөвтэй байна

41

2024 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Отгон суманд агаарын температур -48.8 градус хүрч хүйтэрсэн нь өнгөрсөн оны үнэмлэхүй бага температурын утгаар бүртгэгдсэн байна. 
Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө тус бүс нутгаар дээрх утгад дахин хүрэх урьдчилсан төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч маргаашаас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа юм. 
Иймд зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn