ХААН Банкны харилцагч байгууллагууд etax.mn-д үүссэн төлбөрийг интернэт банкаараа төлөх боломжтой боллоо

31

Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам тутамд шинэ, шилдэг үйлчилгээг санал болгодог ХААН Банк Татварын ерөнхий газар, Санхүү мэдээллийн технологийн төвтэй хамтран www.etax.mn буюу цахим төлбөрийн баримтын системд үүссэн төлбөрийн баримтын нэхэмжлэхийг байгууллагын интернэт банкаараа нэвтрэн шууд төлөх боломжтой цоо шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.
Үйлчилгээний давуу тал:
  • Байгууллага “Цахим төлбөрийн баримтын систем”-д ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөх үед дансны жагсаалтад ХААН Банкны дансаа сонгох боломжтой болсон.
  • Төлбөр амжилттай төлөгдсөний дараа и-баримт үүсэж, цахим төлбөрийн системд автоматаар бүртгэгдэнэ.
  • Нэхэмжлэхийн төлбөрийг хэд ч хувааж төлөх боломжтой бөгөөд төлөлт бүр дээр тусдаа и-баримт үүснэ.
  • Цахим төлбөрийн систем рүү нэвтрэн төлбөрийн баримтын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Та үйлчилгээний дэлгэрэнгүй зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn