Ким Сү Хёний агентлаг түүнийг Ким Сэ Рунтай насанд хүрснийх нь дараа үерхсэн гэв

42

Жүжигчин Ким Сү Хёний агентлаг “Gold Medalist” өнөөдөр /2025.03.14/ мэдэгдэл хийхдээ түүнийг Ким Сэ Рунтай насанд хүрснийх нь дараа үерхсэн гэжээ. Тус агентлаг “Ким Сү Хён болон Ким Сэ Рун нар 2019 оны зунаас 2020 оны намар, түүнийг хууль ёсоор насанд хүрснийх нь дараа үерхсэн. Түүнтэй насанд хүрээгүй байхад нь үерхсэн гэдэг худлаа” хэмээсэн байна.
Мөн “Gold Medalist” нэмж мэдэгдэл хийхдээ Ким Сэ Руныг 700 сая воны төлбөрөөр дарамталсан гэх мэдээллийг үгүйсгэжээ. Хоёр жүжигчин хамт авхуулсан зураг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараа тус агентлаг тэднийг үерхэж байсан нь худал гэх мэдээлэл гаргасан билээ. “Gold Medalist” өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ “Өнөө өглөө Ким Сү Хён сэтгэл зүйн хүнд хэлбэрийн хямралын шинж тэмдэг үзүүлсэн. Бид түүний тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авсан. Гаро Сэрогийн (Hoverlab) мэдээллээс хойш түүнийг бүсгүйн гэнэтийн үхэлд буруутгасан нь жүжигчин Ким Сү Хёнийг гүн төөрөгдөлд оруулаад байна. Камертай хүмүүс түүний оршин суугаа газрын эргэн тойронд явж, сэтгэл зүйн дарамтыг нь нэмэгдүүлсэн” гэжээ.
Эх сурвалж: Korea Times
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn