Б.Жавхлан: Энэ Засгийн газрыг мега хамтрал байж чадсан

20

Засгийн газар доргионтой байгаа энэ үеэр хэд хэдэн хүнийг Ерөнхий сайдад санал болж буй гэсэн мэдээлэл тараад байгаа билээ. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан энэ тухай хэлэхдээ “Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Намын дарга, Ерөнхий сайд ч ажлаа хийж байна. Дараагийн Ерөнхий сайдын асуудлаар огт яригдаагүй, юу ч болоогүй. МАН-ын Бага хурал дээр Засгийн газар цаашид бусад намтай хамтрах уу, үгүй юу гэдэг л асуудал яригдсан.
Би намын даргатайгаа тав дахь жилдээ хамтарч ажиллаж, ковидын хамгийн хүнд өдрүүдээс энэ үеийг хүртэл хамтарч ажилласан. Хамтарсан Засгийн газар хорь гаруй жил гацсан том том төслүүдийг арван сарын хугацаанд хийж хэрэгжүүлж чадсан. Дараагийн арван жилтэй тэнцэхүйц ажлыг хийж чадсан. Тийм учраас би энэ Засгийн газрыг мега хамтрал байж чадсан гэж хэлмээр байна. АН-ын сайд нар маш сайн ажилласан. Хүмүүс солигдож болно. Хэн ч солигдож болно. Гэхдээ энэ 14 мега төслийн нэг нь ч зогсох ёсгүй. Энэ бол нэг хүн, нэг сайдын төсөл биш. Бүр нэг Засгийн газрын ч төсөл биш. Энэ бол Монгол Улсын төсөл. Ард түмэн үүнийг шахаж шаардах ёстой” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn