Z-24 төслийн үр дүнд 100 гаруй жижиг үйлдвэр байгуулжээ

627

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг зорилтын хүрээнд сум бүрд жижиг үйлдвэртэй болох “Z-24” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 24 сумын жижиг үйлдвэрлэл эрхлэгч иргэдийнхээ бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд танилцуулжээ.
Тус аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтынхоо үр дүнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 24 суманд 100 гаруй жижиг үйлдвэрийг байгуулжээ. Сум бүр брэнд бүтээгдэхүүнтэй болж, гадаад дотоодын зах зээлд борлуулах зорилгоор "Z 24" төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ оноос "Монголын экспорт, импортыг дэмжих төв"-тэй хамтран ажилласан нь үр дүнгээ өгч байна. Давхардсан тоогоор 24 сумын 400 гаруй иргэн ажилтай орлоготой болоод буй.
Өнөөдрийн байдлаар бүх сум жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ хүлээн авч ашиглаж сурсан байна. Мөн зарим суманд тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, туршилт тохируулга хийж байна. Нийлүүлэгч байгууллагатай хамтран тоног төхөөрөмжийн сургалт, заавар зөвлөгөөг нэг бүрчлэн өгч байгаа. Төслийн хүрээнд мах, сүү, цагаан идээ боловсруулах, зөөлөн оёдол, нэхий арьс шир боловсруулах гэсэн төрлүүдээр төрөлжсөн гурван кластерийн суурь бий болгохоор ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 











скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn