Цагаан идээг малчдын гар дээрээс хямд авах боломжтой

679

Завхан /МОНЦАМЭ/.Завханы төв Улиастайд удахгүй болох цагаан сарыг угтаж Их-Уул, Идэр, Отгон сумын цагаан идээний төрөлжсөн худалдаа зохион байгуулж байна. 

Төрөлжсөн худалдаанд малчдын өөрсдийн бэлтгэсэн бүтээгдэхүүн зах зээлийн үнээс даруй 200-300 төгрөгөөр хямд байна.
Энд сарлагийн түүхий сүү литр нь 2800 төгрөг байгаа бол Улиастайн байнгын зах дээр 3000 төгрөг байна. Харин ааруул болон зөөхий, өрмийг гурваас дээш кг-аар авах бол үндсэн үнэ 13000-12500 төгрөгөөр худалдан авах боломжтой байна. Харин цагаан идээний зах дээр зөөхий кг нь 15000 төгрөгөөр борлуулж байна.

Түүнчлэн гэрийн модон тавилга, жимс жимсгэнэ, монгол болон буриад гутлын худалдаа явуулж байна. Энэхүү худалдаа гурав хоног үргэлжлэх бөгөөд цагаан идээг ченж нарын үнээр бус малчдын гар дээрээс худалдан авснаар иргэд болон малчдад хэн хэндээ ашигтай хөрөнгө оруулалт юм хэмээн малчид ярилаа. Ташрамд  Их-Уул нь 6000 гаруй хүн амтай томоохон сум бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлээрээ аймагтаа тэргүүлж байна. Тус суманд сүү, цагаан идээний үйлдвэрлэл худалдаа, жимс жимсгэнэ, мод модон бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 70 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч бий. Сумын эдийн засгийн үндсэн салбар бэлчээрийн мал аж ахуй бөгөөд малынхаа ашиг шим болсон сүү цагаан идээ, малын бусад тоноглолыг аймгийнхаа 24 суманд борлуулахад нь сумын ЗДТГ-аас дэмждэг ажээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn