3000 орчим залуу малчин сэдэвчилсэн сургалтад хамрагджээ

677


Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг залуу малчдаа дэмжиж олон талын сургалтад хамруулж байна. Мөн тэдний зургаан настай хүүхдүүдэд зориулан гэр өргөөг сум бүрдээ ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн байгуулсан ажээ.
Тус аймагт 10 мянга гаруй малчин мал аж ахуйн чиглэлээр дагнан амьжиргаагаа залгуулдаг.
Үүний 35 хүртэлх насны 4000 гаруй залуу малчин байна. Залгамж халаа болсон залуу малчид ховордож байгаа. Тиймээс Завхан аймаг залуу малчдынхаа тоог нэмэх, тэднийг дэмжих зорилго бүхий “Залуу малчдын чуулга” уулзалтыг сүүлийн таван жил тасралтгүй зохион байгуулж байна. Энэ үеэрээ тэдэнд зориулж өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, санхүүгийн болон эрүүл мэнд, боловсролын талаарх сэдэвчилсэн сургалтуудыг зохион байгуулдаг ажээ. Сүүлийн хоёр жил залуу малчдын чуулганы үеэр нийт 3000 орчим залуу малчин сэдэвчилсэн сургалтуудад амжилттай хамрагдсан байна.
Мөн малчдын чуулганаар мал маллах арга туршлагаасаа хуваалцах, спорт урлагийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Түүнчлэн тэдний мал маллах арга туршлага, сайн санаачилгыг нь хэд хэдэн төрлөөр шалгаруулж урамшуулдаг ажээ. Мөн жил бүрийн чуулганаар малын гарал үүслийг сайжруулах, ашиг шимийг нэмэх, малын өвчлөлийг бууруулах, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр санал солилцдог. Өнөөдрийн байдлаар залуу малчдын 230 гаруй зургаан настнууд гэр өргөөнд амьдарч суралцжээ. Энэ ажил нь залуу малчдыг дэмжсэн үр дүнтэй ажил болсон гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn