Завхан аймгийн газар нутгийн 57 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хиймэл дагуулын мэдээгээр монгол орны 17 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Тухайлбал, Завхан аймгийн нийт газар нутгийн 57 хувьд цасан бүрхүүл тогтсон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Хөвсгөл аймгийн 44, Дархан-Уулын 43, Баян-Өлгийн 35 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Мөн Сэлэнгэ аймгийн 25, Дорнод болон Увс аймгийн 20, Ховд аймгийн 16, Говь-Алтайн 14, Архангайн 12, Баянхонгорын найм, Хэнтийн тав, Булган аймгийн нийт нутгийн дөрвөн хувьд цасан бүрхүүл тогтжээ.
Харин говийн аймгууд, Өвөрхангай болон Орхон аймгийн нутаг дэвсгэрт одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна.
Аймаг тус бүрээр цасан бүрхүүлийн эзлэх хувийн зургийг хүргэж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам