ЗГ: Айл өрх, ААН-үүдийн бүх суурь зардлуудыг тодорхой хугацаанд "тэг"-лэхээр боллоо

Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг ЗГ-аас танилцууллаа. Тэдгээрээс онцлоход, УБ хот, орон нутгийн нийт иргэдийн амьжиргааг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байраа хадгалахад дэмжлэг болгож бүх суурь зардлуудыг "тэг"-лэж төр хариуцах шийдвэр гаргажээ.
- Айл бүрийн цахилгааны төлбөр
- Айл бүрийн дулааны төлбөр /100 м2 хүртэл/
- Айл бүрийн усны төлбөр
- Айл бүрийн хогны төлбөр
- ААН-ийн цахилгааны төлбөр
- ААН-ийн дулааны төлбөр
- ААН-ийн усны төлбөр
- ААН-ийн хогны төлбөр
- ААН-ийн уур хэрэглэсний төлбөр хамрагдана.