Завхан аймагт “Тосон” Дулааны Цахилгаан Станц ашиглалтад оржээ

20

“Тосон Энержи” ХХК-ийн 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хэрэгжиж буй “Тосон” Дулааны Цахилгаан Станц төслийн эхний блок энэ сарын 17-ны өдөр ашиглалтад орж, Монгол Улсын Цахилгааны Дамжуулах Нэгдсэн Сүлжээнд амжилттай залгагджээ.
Тосонцэнгэл дулааны цахилгаан станц төслийг 2022 оноос "Жем" групп, "Тосон энержи" ХХК өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн байна. Дулааны цахилгаан станц нь баруун бүсийн эрчим хүчний томоохон эх үүсвэр юм. 22 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц ийнхүү ажиллаж эхэлснээр Завхан, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймаг эрчим хүчний найдвартай эх үүсгүүрээр хангагдаж байгаа ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn