Завхан аймагт 4.6 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Солооны Хандгайт” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т, 2020.01.21-ний өдрийн 17:34 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 17:43 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэд, тус аймгийн Улиастай сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.