Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэнээс халдвар илэрчээ
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Улаанбаатар хотоос Завхан аймагт очсон хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрч, онош батлагдсан байна. Тиймээс Завхан аймаг руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэжээ.
Сануулахад, Улаанбаатар хотоос Завханд очсон иргэн болон түүний ээжээс нь халдвар илэрсэн байна.