“Нэг цамц-нэг мод” аян Завханд өрнөж байна

432
Тус аймагт “Нэг цамц-нэг мод” нэртэй аяныг "Үйлсийн Их Орд" ХХК-аас эхлүүлжээ. Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй нь өдөр бүр мэдрэгдэж байгаа энэ үед иргэн бүр нэг мод тарьж, ургуулах. Улмаар байгаль орчныг хамгаалахад гар бие оролцож, ядаж л хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Манай аймаг бол хангай говь хосолсон өвөрмөц байгальтай сайхан нутаг. Сүүлийн жилүүдэд цаг уурын эрчимтэй дулаарлаас цөлжилт үүсэх аюул нүүрлэж байгааг цаг уурын байгууллагууд мэдээлж байна. Тиймээс аймгийнхаа иргэдийг мод тарьж ургуулах аянд уриалж байна.
Манай аян тун энгийн. Бид иргэн танаас зүгээр хандив авахгүй̆. Манай компанийн урладаг спортын төрөл бүрийн цамцнаас өөрт таалагдсанаа худалдан авч өмсөхийг санал болгож буй юм. Та бүхний өөртөө худалдан авсан цамц бүрээс олсон цэвэр ашгийг мод болгож аймагтаа ногоон төгөл бий болгохыг зорьж байна. Тиймээс та бүхэн өөртөө, гэр бүлээрээ хос цамц, ажлын хамт олноороо цамцаа захиалж оёулаад ирээдүйд үр хойчдоо маш том хөрөнгө оруулалтыг хийх боломжтой гэдгийг санал болгож буй юм. Мөн энэ аянд оролцож байгаа иргэдээс азтай нэг хүнд  нэг сая төгрөгийг бэлэглэх юм. Өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэн бидний үйлдвэрлэдэг спорт загварын цамцыг худалдан аваад буй. “Нэг цамц-нэг мод” аяны хүрээнд 1000 ширхэг спорт цамцыг мод болгож ургуулна гэж "Үйлсийн Их Орд" ХХК-аас мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn