Цэцэрлэгийн 195 багш цахим сургалтад хамрагдав
Тус аймгийн сургуулийн өмнөх боловсролын багш нар цахимаар нэгдсэн сургалтад хамрагдаж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.
-“Aймгийн Засаг даргын санаачилсан "Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн гурав дахь цахим сургалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтад 38 цэцэрлэгийн 195 багш хамрагдаж camtasia program дээр хэрхэн ажиллах талаар мэдлэг туршлага хуримтлууллаа.
Сургалтыг багш нарын хэрэгцээ, сонирхолд суурилсан дадлага лекц хосолсон хэлбэрээр явуулсан нь онцлог боллоо. Цар тахлын хөл хорионы үеэр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа явуулахгүй байгаа энэ үед Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран шат дараатай сургалтуудыг цахимаар зохион байгуулж байна” гэв.