Завханы Сонгино сумаас коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ

636
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Сонгино суманд шинэ коронавирусний сэжигтэй тохиолдол байж болзошгүй дуудлага ирсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа.
Тодруулбал Сонгино суманд долоон настай хүүхэд өндөр халуурсан гэсэн дуудлага 02-р сарын 14-ний 12.18 цагт аймгийн Эрүүл мэндийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/02 тоот “Халдварт өвчний голомтод ажиллах багийн бүрэлдэхүүн томилох тухай” тушаал гарч зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг 13.30 цагт Сонгино сум руу хөдөлж шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ.
Өвчтөн 14:30 цагт 36.5 хэмийн халуунтай байсан бол 20:30 цагийн үед 36.2 хэмийн халуунтай буюу үдээс хойш дахин халуураагүй байна. Нэгдүгээр хавьтлын 11 иргэнийг шинжилгээнд хамруулахад биеийн байдал хэвийн байна. Одоогоор 15 иргэнийг тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хүргэхээр 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 20:50 цагт Сонгино сумаас Улаанбаатар хот руу хөдөллөө хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Нөхцөл байдалтай холбогдуулан сорьцын хариу гарах хүртэлх хугацаанд тус сумын иргэдийг тусгаарлах, суманд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, хөл хорио тогтоох, дэлгүүрээс бусад үйлчилгээний газруудыг хаах шийдвэрийг гаргаад байна. Мөн Сонгино сумаар дайран өнгөрдөг Увс, Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус болон, хөдөлгөөнд оролцож буй автомашинуудыг дайран өнгөрөхдөө түр зогсолт хийлгэхгүйгээр хөдөлгөөнийг хязгаарласан тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn