Улиастайд халдварын батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдлээ

461


Өнөөдөр Улиастай суманд хоёр иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.
-“Улаанбаатар хотод хагалгаанд ороод 5 дугаар сарын 22-ны өдөр Улиастай сум руу зорчсон иргэнийг Загастайн даваан дээр ирэх үед нь PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгдсэн байна. Иймд тухайн иргэнийг шууд аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн эмчилж, тавдугаар сарын 31-ний өдөр бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Халдвартай иргэнтэй нэг машинд ирсэн гурван хүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж, 5 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед PCR шинжилгээ хийхэд хоёр иргэн халдвар авсан нь батлагдлаа. Халдвар авсан нь батлагдсан нэг иргэн нь гэрийн тусгаарлалт зөрчиж тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Цагаанхайрхан сум руу явсан байна. Тухайн иргэн вакцины бүрэн тунд хамрагдсан боловч 14 хоноогүй байжээ. Нөгөө иргэн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний гэр бүлийн хүн бөгөөд вакцин хийлгээгүй, PCR шинжилгээ өгөөд ирсэн байна. Харин нэг автомашинд хамт зорчиж ирсэн оюутнаас одоогоор халдвар илрээгүй байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжлийн тандалт судалгааны баг ойрын болон дам хавьтлын судалгааг хийж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn