Коронавирусний халдвар авч эмчлүүлж буй иргэдийн 17 нь хүүхэд байна
Тус аймагт өнөөдөр коронавирусний халдвар авсан 20 тохиолдол бүртгэгдлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
-Өнөөдөр ЭМЯ мэдээлэл өгснөөс хойш шинээр таван иргэн коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаж нийт 20 тохиолдол бүртгэгдлээ. Нэмж батлагдсан тохиолдлын 16 нь Улиастай суманд, бусад тохиолдол нь Цэцэн-Уул суманд бүртгэгдээд байна. Улиастай суманд нийт 13 голомт байна. Үүнээс гурван голомт эх үүсвэр нь тодорхойгүй байна. Батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр хавьтлын 312, дам хавьтлын 213 иргэн байна. Тандалтын судалгаа хийж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусний халдвар авч хэвтэн эмчлүүлж буй 35 хүний 17 нь хүүхэд, 9 нь вакцины бүрэн тундаа хамрагдаад 10-13 хонож байгаа иргэд байна. Харин эмчлүүлж буй зургаан иргэн вакцины бүрэн тундаа хамрагдаж 14-өөс дээш хоносон иргэд байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
Дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан ч гэлээ амны хаалт зүүхийг зөвлөв
Завхан аймагт жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Файзер вакцин хийж байна.
Харин бусад зорилтот иргэддээ БНХАУ-ын Вероссел вакциныг хийжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд вакцины эхний тунд 39579 хүн хамрагдаад байна. Харин вакцины бүрэн тунд 36023 хүн хамрагдаж дархлаажуулалт 76.1 хувьтай байгаа. Гэрийн тусгаарлалтад 1546 хүн байна. Аймгийн хэмжээнд нийт 7919 PCR шинжилгээ хийснээс сүүлийн 24 цагт 110 сорьцод PCR шинжилгээ хийсэн. Харин нийт 13 объектын 708 мкв талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна.
Иргэн та дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан ч гэлээ гадуур гарахдаа заавал амны хаалт зүүж хэвшээрэй. Халдварын тохиолдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг уриалж байна. Мөн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх. Хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах. Зөвхөн гэртээ байж, дархлаагаа дэмжихийг зөвлөж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.