Тосонцэнгэл сумын эмнэлэгт 74 өвчтөн эмчлүүлж байна

513
Тосонцэнгэл суманд өнөөдрийн 16.00 цагийн байдлаар 8 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.
-“Тосонцэнгэл суманд коронавирусний нийт батлагдсан тохиолдол 82 боллоо. Тиймээс иргэд гэртээ байж халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна”.
-Өнөөдрийн байдлаар сумын эмнэлэгт нийт97 ор дэлгэж 74 өвчтөнийг хүлээн авч эмчилж байна. Үүнээс 66 том хүн, 8 хүүхэд тусгаарлагдан эмчлүүлж байна. Голомтод их эмч гурав, сувилагч, асрагч тус бүр гурав, ариутгагч нэг, эх баригч нэг, нийт 11 эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Ковидын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах арын албанд 24 ажилтан ажиллаж байна. Нийт 965 сорьц авч 919 сорьцод шинжилгээ хийгдсэн байна". 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn