Албаны эрэлч нохой 25 гэмт хэргийг илрүүлжээ
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газрын албаны эрэлч нохойАльфа нь нийт 25удаагийн гэмт хэргийг газар дээр нь очиж илрүүлжээ.
Түүнийг 2019 онд Цагдаагийн Ерөнхий газрын албаны эрэлч нохойн сургалтын төвөөс авчээ. Альфа нь мөрдөх, самнан хайлт, хөөн барих зэрэг мэргэжлийн ур чадварыг гойд эзэмшсэн ажээ. Эрэлч нохойтой болсноорцагдаагийн алба хаагчид гэмт хэргийн газарт түргэн шуурхай очиж, хэргийг халуун мөрөөр нь мөрдөн илрүүлэх ажиллагаанд хугацаа бага зарцуулдаг болжээ.Тухайлбал хэргийн газраас гэмт хэрэгтний өөрийн үнэрийг зориулалтын саванд шингээн авч, үнэрийн шинжилгээний лабораторидоо таниулдаг юм байна. Завханы Цагдаагийн газар нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад тусгайлан сургасан албаны нохойг 1998 оноос эхлэнашиглаж байна.Албаны эрэлч нохой ньгэмт хэрэг илрүүлэхэд онцгой ач холбогдолтой, тусгайлан сургагдсан ноход байдаг аж.
Албаны нохдын үүрэг жилээс жилд ихэсч байна
Сонирхуулахад, Альфагийн өмнө үүрэг гүйцэтгэж байсан Ирвэс нь аймгийн Цагдаагийн газар 2014 онд албаны эрэлч нохойн сургалтын төвөөсирсэн бөгөөд 2019 он хүртэл 450 гаруй дуудлагад ажиллажээ. Ирвэс ньгерман үүлдрийн немц овчаркабөгөөдмөрдөх, сонгон ололт, самнан хайлт, хөөн барих мэргэжлийн ур чадвараар хангагдсанбайжээ. Албаны нохойн үүрэг жилээс жилд ихэсч, тэсэрч дэлбэрэх бодис, бөмбөг, мансууруулах бодис, нуранги дороос хүн хайж олох мөн лабораторийн нөхцөлд хадгалсан гэмт этгээдийн үнэрээр хэрэгтнийг илрүүлэх зэрэгт өргөн ашигладаг болсон юм. Үнэрийн лаборатори ажиллуулснаар гэмт хэрэгтэн этгээд явсан газартаа дахин давтагдашгүй үнэрийн молекулаа үлдээж, түүнийг нь тусгайлан сургасан ноход лабораторийн харьцуулах аргаар олж чаддаг гэдгийголон удаа баталсан хэмээнаймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Ташрамд, Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, өдгөө 74 жилийн нүүр үзээд байна.