Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг ингэж баталгаажуулна

0


2021-2022 оны хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Цар тахлын эрсдэлтэй үед эхлэх гэж буй хичээлийн жилд боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийхээр болсон. Тэгвэл нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр 09:00 цагт нээгдэж байна. Эцэг эх, асран хамгаалагчид нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна уу. Зааврыг https://help.esis.edu.mn/content/1098 холбоосоор үзэх боломжтой.Нэгдүгээр ангид элсэгчийн элсэлт баталгаажуулах:1. Parent.edu.mn эсвэл мобайл апликейшн ашиглан системрүү хандана.2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна.
-Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах гэсэн товч дарна.
-Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа баталгаажуулах товч дарна.
-Баталгаажуулах товч дарснаар хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулж илгээх үйлдэл хийнэ.
-Илгээх үйлдэл хийснээр таны хүсэлтийг элсэлтийн комисс 3 төрлөөр шийдвэрлэнэ. Үүнд:
  • Баталгаажуулах /элсүүлэхийг зөвшөөрч байна/
  • Түр түдгэлзүүлэх /нэмэлт тодруулга буюу бичиг баримт шаардлагатай гэж үзсэн/
  • Цуцлах /элсүүлэхээс татгалзсан/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn