Ахмад настны төслийг дэмжиж 21 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

328

Тус аймаг 73231 хүн амтай, үүнээс 55-аас дээш насны 7548 буюу 10.3 хувийг ахмад настан эзэлж байна. Завхан аймгийн үе үеийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд 2021-2025 онд аймаг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хөдөлмөр эрхлэлтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ахмадуудыг бодлогоор дэмжин хамтарч ажиллахаар төлөвлөсөн.
Энэ төлөвлөгөөний дагуу энэ онд долоон ахмад настны төсөл хөтөлбөрийг дэмжин 21 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Өнгөрсөн ахмадын баярын өдрөөр аймгийн Засаг дарга 24 сумын ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, хамгийн өндөр настай нэг иргэн, Улиастай сумын ахмадын төлөөлөлд гарын бэлэг гардууллаа.
Түүнчлэн аймгийн эрүүл мэндийн салбарын шилдэг 20 гаруй ахмад эмч, мэргэжилтнүүд тандалт үнэлгээний багууд гурвалсан гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний дагуу ахмад эмч нар цар тахлын үед эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах юм. Завхан аймагт настанд ээлтэй сум, өрхийн эрүүл мэндийн төвийг шалгаруулах аян зарласан нь үр дүнтэй ажил болж буй. Энэ аяны үр дүнг 11 дүгээр сард дүгнэж иргэдэд мэдээлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn