Сүүлийн гурван жил дотоодын аялагчдын тоо өсжээ

388
Тус аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялал нэмэгдэж, энэ онд 30 мянган аялагч ирсэн байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Сүүлийн зургаан жилийн байдлаар дотоодын аялагчдын тоо 25 мянгаар нэмэгдсэн байна. Тухайлбал 2015 онд тус аймагт дотоодын 4848, гадаадын 340 аялагч иржээ. Харин 2016 онд 9357 болж нэмэгдсэн бол 2017 онд 7463 болж буурсан бол 2018-2020 онуудад энэ тоо жил бүр хоёр дахин нэмэгдэж 28000 дотоодын аялагч ирсэн байна. Харин гадаадын аялагчид 2015-2019 он хүртэл жил бүр 100-аар нэмэгдэж 766 гадаадын аярагч ирсэн байна. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас гадаадын аялагчдын тоо буурчээ.  Өнөөдрийн байдлаар тус аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 46 байгууллага байна.

Үүний 11 нь жуулчдыг хүлээн авах, байрлуулах жуулчны бааз, амрагч, аялагчдад эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг рашаан сувилал найм, стандартын шаардлага хангасан зочид буудал дөрөв, дэн буудал 21, хоёр тур оператор ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарт 794 хүн ажиллаж байгаа ба эдгээр ажилчид нь улирлын чанартай ба жилийн дөрвөн улирал ажилладаг. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг тууштай хөгжүүлэхийн тулд томоохон ажлыг хийж буй. Энэ нь Эрдэнэхайрхан сумын нутаг, Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын менежмент нь хийгдсэн. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хар нуур-Үндэсний парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн. Үүнийг хариуцах, хамгаалалтын захиргаатай болох шаардлагатай байгаа гэв.
 Аялагчид нэг дороос мэдээллээ авна
“Хар нуур орчмын аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд Доной хөндийд аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулагдсан байна.
Тус төв нь аймгийн төвөөс 35 километрт “Донойн” хөндийд байрлаж байна. Завхан аймгийн онгоцны буудлын дэргэд байрлах тус төв нь нийт 386.0 сая төгрөгийн өртөгтэй баригдсан. Гадна талбайдаа 130 ширхэг улиас, 72 бургас, 23 гацуур, 20 ширхэг нарсыг нэг га талбайд тариалж тохижуулсан. Тус мэдээллийн төв нь хоёроос дөрвөн ортой буудал, кофе шоп, Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр бүхий байгууламж юм. Одоогоор тус төвийг өргөтгөх, тохижилтын ажлууд хийгдэж байна. Энэ төв нь цаашид дотоод гадаадын аялагч, жуулчдад нэг дороос мэдээлэл авах боломжийг олгоно.Тухайлбал энэ төвөөс Завхан аймгийн үзэсгэлэнт газар нутгуудын маршрут, амралт, сувиллын газруудын үнэ тариф, зочид буудлын багтаамж, байршил, хөтөч үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Мөн заавал аймгийн төв оролгүйгээр 24 сумын онцлогтой брэнд бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдаж авч болох юм гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn