ЕК гадаадын жуулчдыг хүлээн авах төлөвлөгөө танилцуулжээ

474
Европын Холбооны /ЕХ/ комисс “COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэд, мөн халдварын нөхцөл байдал сайжирсан орнуудаас ирэх жуулчдыг хүлээн авах тухай төлөвлөгөөг даваа гарагт танилцуулжээ. Хорин долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус холбоо одоогоор долоон орны иргэдийг амралт зугаалга гэх мэт онцын шаардлагагүй шалтгаанаар хилээрээ нэвтрэхийг зөвшөөрч байгаа бол Европын Комисс /ЕК/ уг жагсаалтыг өргөтгөх саналыг ийнхүү гаргасан байна.

“ЕК халдварын нөхцөл байдал сайжирсан орнуудын иргэдээс гадна ЕХ-нд зөвшөөрөгдсөн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийг хилээр нэвтрэхийг зөвшөөрөх санал гаргаж байна” гэж тус комиссын мэдэгдэлд дурджээ. Мөн цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгосон вакцинуудыг хийлгэсэн хүмүүсийг хамруулах боломжтой хэмээн тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ зорчих хөдөлгөөнийг сэргээх орнуудын “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоонд тавих хязгаарлалтыг ахиулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Харин ЕК коронавирусний шинэ хувилбаруудаар халдварласан тохиолдол зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх үүднээс халдварын нөхцөл байдал эрс муудаж буй орнуудаас ирэх хүмүүст зорчих хөдөлгөөний хатуу хязгаарлалт тогтоохыг санал болгожээ. ЕХ-ны гишүүд энэхүү саналын талаар мягмар гаргаас хэлэлцэж эхлэх ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn