БНСУ-д "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

268

БНСУ-ын нийслэл Сөүл хотын их сургуулиудад суралцдаг гадаадын гурван оюутан “омикрон” хувилбараар халдварласан нь тогтоогдсоноор тус хотод шинэ хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгджээ.
Сөүл хотын засаг захиргаанаас мэдээлснээр, Сөүлийн Үндэсний их сургууль, Ханкүк гадаад судлалын их сургууль, Кюнхи их сургуулийн оюутнуудаас шинэ хувилбар илэрсэн байна.

Тэдгээр оюутнууд Инчеоны сүмд очсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус сүмийн номлогч болон эхнэр нь “омикрон” хувилбараар халдварласан болох нь тогтоогдож, БНСУ-д илэрсэн анхны тохиолдлууд болж бүртгэгдсэн юм. Оюутнуудын “COVID-19”-ийн шинжилгээний хариу баасан гарагт эерэг гарч, улмаар нарийвчлан шинжлэхэд ийм хариу гарчээ.
БНСУ-д даваа гаргийн оройн байдлаар “омикрон” хувилбарын халдварын тохиолдлын тоо 12-оор нэмэгдэж, 36-д хүрчээ. Шинэ хувилбар оюутнуудаас илэрсэн нь Сөүлийн их сургуулийн дүүргүүд, цаашлаад бусад газруудад халдвар тархсан байх вий гэх болгоомжлолыг төрүүлж байна.

Одоогоор дээр дурдсан их сургуулиудад халдвар илэрсэн оюутнуудтай ойр байсан хүмүүсийг тогтоож, тусгаарлах арга хэмжээнүүдийг танилцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Ханкүк гадаад судлалын их сургууль 12 дугаар сарын 14 хүртэл бүх ангийг цахимаар хичээллүүлж, халдвар илэрсэн оюутны үйлчлүүлсэн номын сан тэргүүтэй сургуулийн байгууламжуудын үйл ажиллагааг 12 дугаар сарын 11 хүртэл хязгаарлажээ.
Мөн Сөүлийн Үндэсний их сургууль “омикрон” хувилбар илэрсэн оюутантай ойр байсан хүмүүсийг тусгаарлаж, түүний дотуур байранд амьдардаг бүх оюутнаас шинжилгээнд хамрагдахыг хүсэхээр төлөвлөж байна. Кюнхи их сургуулийн удирдлагуудын хувьд халдвар илэрсэн оюутантай нэг давхарт амьдардаг бүх оюутныг "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулах төлөвтэй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn