Завхан аймаг сүүлийн хоёр жил уул уурхайн лицензийн тоог 30-аар бууруулжээ

868

Завхан аймаг уул уурхайгаас ангид аймаг байх зорилго дэвшүүлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд газар нутгаа улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахад анхаарал хандуулж лицензийн тоог бууруулаадбайна.  Энэ жил гэхэд уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоог 30гаруйгаарбууруулж,нийт газар нутгийнхаа 30 гаруй хувийгтусгай хамгаалалтад авчээ. Мөн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран 16 сумын 50 нэгж талбар бүхий нийт 905145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Харин 2018 онд хоёр нэгж талбарын 45979.4 га газар нутгийг хамгаалалтад авснаар 2220084 га буюу нийт нутаг дэвсгэрийн 26.9 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Ийнхүү тус аймаг байгаль дэлхийгээ ухаж бус, үзүүлж мөнгө олохыг чухалчилж байна. 2016 оны 8 дугаар сарын байдлаар тус аймагт ашигт малтмалын 99 лиценз олгосон байснаас өнөөдөр 59 болж буураад байгаа юм. Энэ хугацаанд шинээр лиценз авахаар 96 хүсэлт ирсний бүгдэд нь татгалзсан хариу өгсөн бөгөөд өөрөөр хэлбэл 136 лицензид зөвшөөрөл олгохоос сэргийлж чаджээ.

Завханы сум бүр бэлчээр ашиглах төлөвлөгөөтэй болжээ

Мөн сум бүр бэлчээр ашиглалтын төлөвлөгөөтэй болж, нийт нутгийн 30 гаруй хувийг тусгай хамгаалалтад аваад байна. Ингэснээр тусгай зөвшөөрөл авахаар ирүүлсэн саналд хуулийн үндэслэлтэй хариу өгөх нэг боломж бүрдэж байгаа юм. 

Түүнчлэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс хоёр удаа тогтоол гаргаж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохыг дэмжиж өгөх тухай саналд татгалзаж байгаагаа илэрхийлээд байгаааж. Мөн Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, тахийн сүрэг нутагшуулж буй Хомын тал, Тэсийн гол-Булнайн байгалийн цогцолбор газруудыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр нэмж оруулах саналыгМонгол Улсын Засгийн газраас дэмжиж, УИХ-д өргөн барьжээ. Эдгээр газар нутгуудыг тусгай хамгаалалтад авснаар уул уурхайн ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл олгогдохгүй болсон хэдий ч хамгаалалтын менежментийг боловсронгуй болгох, зарим хуулиуд нь уялдаа холбоогүйнь тулгамдаж буй асуудлын нэг болоод байгаа ажээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn