Насанд хүрээгүй гэрч, хохирогчийн сэтгэл зүйг тайван байлгах өрөөг нээжээ

440

Тус аймаг дахь шүүхийн тамгын газар дээр хүүхэд хамгааллын өрөө ашиглалтад оржээ. Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь насанд хүрээгүй гэрч, хохирогчийг шүүх хуралдаанд зайнаас оролцуулах зориулалт бүхий хүүхэд хамгааллын өрөөг тохижуулж нээгээд байна. Энэ өрөөг Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ашиглалтад оруулсан байгаа. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэргийн хохирогчийн тодорхой хувийг насанд хүрээгүй хохирогч буюу хүүхэд эзэлж байгаа. Мөн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргээс гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэрэг нэлээдгүй хувийг эзэлж байна. Энэ нь жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Тиймээс  хүүхэд хамгааллын өрөөг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон юм.

Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн санд тус Шүүхийн тамгын газраас хандаж дэмжлэг авсан. Ингээд нийт 42.1 сая төгрөгийн өртөг бүхий ухаалаг T-Panda дэлгэц хоёр ширхэг, Logitech хурлын камер гурван ширхэг, Wireless микрофон таван ширхэг, Rotenzo 49 телевиз, Dell компьютер, Canon камер бүхий тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлүүлж хүүхэд хамгааллын өрөөнд байршуулаад байна. Мөн Шүүхийн тамгын газраас өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан дуу чимээ тусгаарлах акустик хавтангаар засаж тохижуулсан ба өрөөнд хүүхдийн нас насны онцлогт тохирсон ном, гарын авлага, тоглоом зэргийг шүүгч ажилтнуудын хандиваар тохижууллаа. Хүүхэд хамгааллын өрөөнөөс шүүх хуралдааны хоёр танхимтай дуу дүрсээр шууд холбогдоно. Насанд хүрээгүй гэрч, хохирогч нь өөрийн дотоод итгэлээр шүүхэд мэдүүлэг өгөх боломж бүрдэх. Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг шүүх хуралдааны үед шүүгдэгч этгээдтэй нүүр тулан уулзуулахгүй байж шүүх хуралдаанд зайнаас оролцуулах. Хохирогчийн сэтгэл зүйг тайван байлгахад чухал ач холбогдолтой өрөөг бий болгоод байна гэж Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn