Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хэзээ эхлүүлэхийг маргааш шийднэ

336
Сурагчид
Коронавируст халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулснаар Улсын Онцгой комисст маргааш хүргүүлэх юм байна. Эдгээрийг нэгтгэн Улсын Онцгой комиссоос Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулна хэмээн албаны эх сурвалж мэдээлэв. Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн танхимын сургалт хоёрдугаар сарын 7-нд эхлэх товтой байгаа юм.
Танхимын хичээл эхлүүлэх хугацааны талаар Шадар сайд С.Амарсайхан “Хэрэв танхимаар эхлэх хугацааг хойшлуулбал цахимаар хичээлийг эхлүүлэх үү, 5:9 харьцаагаар явуулах уу гэх мэтээр хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах зорилгоор өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлэх боломжийг бий болгохоор хичээж байгаа” хэмээн өмнө нь мэдэгдсэн билээ.
Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан санал нь зөвхөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлтэй холбоотой тул их, дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээлийн хугацаанд өөрчлөлт орох эсэх нь тодорхой бус байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn