Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

467

Тус аймагт ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшигч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дансанд 32.8 сая төгрөг байршуулан ашиглалтын үйл ажиллагаа явуулжээ.
Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч зургаан аж ахуйн нэгж сумын дансанд долоон сая төгрөгийн барьцаа хөрөнгийг байршуулан хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Одоогоор барьцаа хөрөнгийг буцааж авах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж байхгүй байна. Ургамал сум ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Түүчээ тэрэг" ХХК-тай өнгөрсөн оны 10 дугаар сарын 22-нд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгаа. Талуудын байгаль орчныг хамгаалах, сумын хөгжлийг дэмжих дэд бүтэц, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хүлээх үүрэг хариуцлагын талаар нийт 59 заалт тусган ажиллаж байна. Харин ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа  явуулж буй  "Баян-Айраг эксплорейшн" ХХК, "Түүчээ тэрэг" ХХК,  "Шувуун хар уул" ХХК-уудын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд явцын хяналт шалгалтыг хийсэн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмж олгохгүй хүсэлт хүргүүлсэн
“Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цианит натритай уусмал алдсантай холбоотойгоор 2020 оны 12 сарын 17-ны өдрөөс үйл ажиллагааг нь хоёр сарын хугацаатай түр зогсоосон.
Үүнээс хойш Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүсэлт тавьсны дагуу "Баян айраг эксплорейшн" ХХК-д хяналт шалгалтын ажлын хэсгийг ажиллуулж, холбогдох дүгнэлтүүдийг гаргуулан, алдааг засах хугацаатай чиглэлийг хүргүүлсэн. Үүний дараа тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Одоо тус компани шалгалтын дагуу алдааг засах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Түүнчлэн өнгөрсөн онд Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай дээр нэмж зөвшөөрөл олгохгүй гэсэн хүсэлтийг хүргүүлсэн.Тухайлбал, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал суманд 22082.85 га, 111261.63 талбайг хасаж Сонгино, Баянтэс суманд 11260.55 га талбайг нэмэх санал ирүүлснийг судлан аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2/712, 8 дугаар сарын 17-ны 1/905 дугаар албан бичгээр дэмжихгүй гэсэн саналыг тус тус хүргүүлсэн байгаа гэв.
Завхан аймагт уул уурхайн чиглэлээр олгогдсон лицензүүд
Завхан аймагт уул уурхай, ашигт малтмалын 49 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг гэж аймгийн МХГ-аас мэдээлэв.
Үүнээс 39 нь хайгуулын тусгай зөвшөөрөл үлдсэн 10 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл, одоогийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нэг компани байна. бусад нь одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байна.
АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗТЭЙ СУМД:
1.Сантмаргац – Давс
2.Завханмандал Алт /Шороо/ – 3
3.Дөрвөлжин Алт /Үндсэн/-  3
4.Ургамал алт /Шороо/ -2
5.Сонгино – Давс
ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗТЭЙ СУМД
1.Завханмандал – 7
2.Шилүүстэй – 5
3.Баянтэс – 1
4.Ургамал – 7
5.Эрдэнэхайрхан – 2 
6.Дөрвөлжин – 2
7.Баянхайрхан – 2
8.Асгат – 1
9.Алдархаан – 1
10.Тосонцэнгэл-2
11.Дөрвөлжин, Ургамал – 4
12.Завханмандал, Эрдэнэхайрхан – 1, 
13.Сантмаргаз, Сонгино – 1             
14.Дөрвөлжин, Завханмандал, Ургамал – 1,     
15.Дөрвөлжин, Завханмандал – 1,         
16.Завханмандал, Ургамал – 1
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn