Шүүхийн үйлчилгээний улсын тэмдэгтийн хураамжийг нэг дор төлдөг боллоо

401


Орон нутагт улсын тэмдэгтийн хураамж болон бусад хураамжаа төлж шүүхийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүллээ гэж Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв.
“ГЭРЭГЭ КИОСК” машиныг шүүхийн үйлчилгээнд нэвтрүүлснээр шүүхийн архивын үйлчилгээ, улсын тэмдэгтийн хураамж, бусад үйлчилгээний төлбөрөө банканд очихгүйгээр тус төхөөрөмжийг ашиглан төлөх боломжтой болж байгаа юм. Учир нь иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлдөг. Ингэхдээ харьяа татварын байгууллага дээр очиж татварын нэхэмжлэх гаргуулан авч банканд оочирлож гүйлгээ хийж баримтыг шүүхэд өгдөг байсан. Дээрх ажиллагаа нь цаг хугацаа, зардлын хувьд иргэдийг чирэгдүүлж, хүндрэл учруулдаг байсан. Тиймээс улсын тэмдэгтийн хураамжийг киоск төхөөрөмжийг ашиглан төлснөөр шүүхийн төвлөрсөн үйлчилгээг иргэд шүүх дээрээс түргэн шуурхай, хялбар авах боломжийг бүрдүүлээд буй юм. Энэ үйлчилгээ нь иргэдийн цаг хугацааг хэмнэж байгаа юм. Мөн тус төхөөрөмжийг ашиглан төрийн байгууллагын 23 төрлийн үйлчилгээ, даатгал санхүү, авто тээврийн татвар үзлэг оношилгоо, торгуультай, үүрэн холбооны багц бүтээгдэхүүн үйлчилгээ болон бусад үйлчилгээг авах боломжтой юм гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn