Улсын олимпиадын хоёрын даваа математикийн судлагдахуунаар эхэлж байна

323


Тус аймагт улсын олимпиадын хоёрын даваа эхэллээ гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв. 2021-2022 оны хичээлийн жилийн улсын олимпиадын хоёрын даваа Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль дээр математикийн судлагдахуунаар эхэллээ. Энэ удаагийн олимпиадыг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал ивээн тэтгэж байна.  Олимпиадыг 6-12 дугаар ангийн суралцагч, багш гэсэн ангиллаар зохион байгуулж байгаа. Улсын олимпиадын хоёрын даваанд VI ангийн 23, VII ангийн 26, VIII ангийн 23, IX ангийн 24, X ангийн 30, XI, XII ангийн 21, нийт 138 суралцагч, 55 багш оролцож байна гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn