“Балинчууд” аа аваач ээ! Завханыхаан

286

УИХ-ын сонгуулиар Завхан аймгаас Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар сонгогдсон. Тэгвэл улс нийтээрээ шүүмжилж буй хэд хэдэн асуудалд энэ хоёр гишүүн нэр холбогдоод байна.
Ц.Цэрэнпунцаг нэр бүхий гишүүдийн хамт 32 тэрбум төгрөгөөр "Богд Зонхова"  төслийг хэрэгжүүлэхээр санаачилсан байдаг. Төсвийн хэмнэлтийг амтай бүхэн ярьж байхад 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барихаар хамгийн их зүтгэсэн гишүүн бол тэр юм.
Тэрбээр “Улсын 2022 оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наядаар нь мөнгө суулгасан байна. Энэ мөнгө хүрэх ёстой хүмүүстээ хүрч байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг л хоёр жил явлаа шүү дээ.
Бидний амьдрал үргэлжилж байна. Улс, орнууд хилээ нээгээд эхэллээ. Монголд жуулчид ирээд юуг үзэж харах вэ. Би "Богд Зонхова"  төсөл үргэлжлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ одоогоор төсвөөс нэг ч төгрөг гараагүй. "Богд Зонхова" гэдэг ТББ зураг төсөл зэрэг ажлыг хариуцаж явдаг юм билээ" гэж байв.
Ц.Цэрэнпунцаг гишүүний нэр холбогдсон асуудал мартагдаж амжаагүй байтал Б.Баярсайхан гишүүн Эрүүл мэндийн сайдаас 70 сая төгрөг нэхэж, байнгын хороон дээр өөд уруугүй зандрав. Төсвийн хөрөнгөөр Завханчуудад эрүүл хоололтын хичээл заалгах сонирхолтой байсан тэрбээр ийн бухимдлаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Завхан аймгийн төрийн албан хаагчид илүүдэл жингээсээ салъя. Зөв хооллолтын багш нарыг наадам хүртэл 3 сарын хугацаанд аваачаад зөв хоололт заалгая гэтэл ЭМЯ хавдарт зарцуулчихсан мөнгөнөөсөө энэ төсөлд 70, 80-хан сая төгрөгийг 78-хан мянган хүнтэй аймагт хуваарилж чадахгүй л байна" гэлээ. 
Ийнхүү Завханы гишүүд эрүүл хоололтын хичээл зааж, бурхны хөшөө барих нь өнөөдрийн хамгийн  чухал асуудал гэж үзжээ. Харин тэдний байр суурийг татвар төлөгчид шүүмжилж байгаа ба Завханыхан заавал төсвөөс мөнгө авахгүйгээр өөрсдөө турна уу гэсэн сэтгэгдэл хөвөрсөөр байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn