Улиастайгаас гарах, орох хөдөлгөөнийг нээлээ

40
14.00 цаг: Хөл хориог хэсэгчлэн тогтоож, замын хөдөлгөөнийг нээлээ

Өчигдөр буюу 7-р сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу  Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэж шуурхай арга хэмжээ авч ажилласан билээ.
Урьд шөнө Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч өглөө 07 цагт шинжилгээ хийснээр хариу сөрөг гарсан байна.
Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т "Дараах тохиолдолд булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно" гэж заажээ. Иймд:
Нэгдүгээрт,  Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан
Хоёрдугаарт, тарваган тахлын уушгины хэлбэр байх магадлал багатай
Гуравдугаарт, 1-р хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа. 
Үүнд:
1. Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах 
2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоохоор тус тус  шийдвэрлэв.
Оношийг эцэслэн тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байна.

 
10.00 цаг: Улиастай хотоос гарах, орох хөдөлгөөний хязгаарлалаа
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн учраас аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, Улиастай хотоос гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.  


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn