Тосонцэнгэл сумын тарваган тахлын онош батлагдаж, 25 хүнийг тусгаарлалаа

23
 
Энэ сарын 3-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга захирамж гаргаж, тус сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Учир нь тус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсан юм. Сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийхэд эмчлүүлж буй иргэн 38 настай "Б"-ийн "PCR" нарийвчилсан шинжилгээний хариу эерэг буюу тарваган тахал өвчин мөн болох нь батлагджээ. Улмаар Тосонцэнгэл суманд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хөл хорио тогтоон ажиллаж байна.
Эмчлүүлж буй эрэгтэй Б нь наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж иджээ. Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, эмчилгээнд хамруулаад байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn