Завханы музейд 200 жил болж буй хүрэл тогоо бий

536



Завхан /МОНЦАМЭ/.Тус аймгийн Орон нутгийг судлах музейд XIX зууны үеийн Төр гэрэлтийн 10-р оны, одоогийн 1820 оны үеийн хүрэл тогоо бий.

Тус тогоо нь эргэн тойрон найман тахилын сийлбэртэй. 250-300 литрийн багтаамжтай цутгамал хүрэл тогоо юм.

Завхан аймгийн музейд эдүгээ 200 жил болж байна. Тогооны бөөрөнд эргэн тойрон бичсэн уйгуржин монгол бичгийг сийрүүлбэл XIX зууны үеийн Төр гэрэлтийн 10-р оны, одоогийн 1820 оны зуны тэргүүн сарын өлзийт сайн өдөр дархан Эрдэнэцогт хөвгүүн Гүржийн хамтаар бүтээв гэсэн тайлбарыг товойлгож сийлсэн байдаг аж. Тус тогоогЯруугийн хүрээний лам нарын Цав хийж байсангэх түүх бий. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn