Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байна

7

Завхан аймгийн Алдархаан сумын ойн сангийн 1000га талбайд сонгомол үйлчилгээт бактерийн бэлдмэл ашиглан үүргийн шүршигч багаж ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг "Сайхан ойн төлөө" ХХК 2025 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Тус сумын Чигэстэй багийн нутаг дахь Түүхий ам, Өвөр байшинт, Далан овоо, Даазерын ам, Мухар, Тээл зэрэг газрын ойн санд ойн хөнөөлт шавж эгэл бийрэн сүүлт, сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэртэй микробиологийн аргаар тэмцэх ажлыг MNS 6532:2015, MNS 6535:2015 стандартуудыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Иймд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил хийгдэж байгаа бүс нутгийн иргэд, малчид зөвлөгөө зөвлөмжийг баримтлан хорио цээрийн 14 хоногт ой модонд аялах, жимс түүхгүй байхыг анхааруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn