ЗАВХАН: Нийт хүн амын 96.4 хувь нь төрснөөсөө хойш аймагтаа амьдарч байна

255


Тус аймагт шилжин ирэгсдийн 49.8 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд өмнөх тооллоготой харьцуулахад 0.9 пунктээр өссөн байна. Статистикийн газраас олон талын үзүүлэлтээр сонирхолтой судалгааг хийдэг бөгөөд энэ удаад шилжин ирэгсэд, шилжин суурьшигчдын судалгааг хийжээ. Ийм төрлийн нарийвчилсан судалгааг таван жилд нэг удаа хийдэг байна. Завхан аймгийн хувьд 2021 оны байдлаар шилжин явагчдын хувьд 50.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол өмнөх тооллогын дүнтэй харьцуулахад 0.8 пунктээр буурсан байна. Харин шилжин ирэгсдийг амьдарч байгаа хугацаагаар харьцуулахад 10, түүнээс дээш жил байнга амьдарч байгаа хүн ам хамгийн их буюу 10.4 пунктээр буурчээ.
Улаанбаатар хотоос шилжин ирэгчид 2010 оны тооллогын дүнгээр 49.1 хувийг эзэлж байсан бол 2020 оны тооллогоор 21.8 пунктээр буурсан байна. Улаанбаатар хотын дараа баруун бүс нутгийн аймгууд болох Говь-Алтай аймгаас шилжин ирэгсэд 16.1 хувийг, Увс аймгаас шилжин ирэгсэд 11.5 хувийг эзэлж байгаа нь бусад аймгаас өндөр байна. Түүнчлэн Завхан аймгийн нийт иргэдийн 96.4 хувь нь аймагт төрснөөсөө хойш байнга оршин сууж байна. Харин 3.6 хувь нь шилжин иржээ. Шилжин ирэгсдээс 1.6 хувь нь 10, түүнээс дээш жил, нэг хувь нь 1-4 жил, 0.9 хувь нь 5-9 жил, 0.1 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд оршин сууж байна. Өмнөх тооллоготой харьцуулахад шилжин ирэгсэд 18.2 пунктээр буурсан байна гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn