Бөөгийн шашныг шүтдэг иргэдийн тоо буурчээ

414


Тус аймгийн шашин шүтдэг хүмүүсийн 97.8 хувь нь буддын шашинтан болох нь тооллого судалгааны дүнгээс харагдаж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх хувь бөөгийн шашинтан буурсан бол христийн шашинтан өссөн байна. Харин шашин шүтдэг нийт хүн амыг насны бүлгээр авч үзвэл нас ахих тусам буддын шашин шүтэж байхад бөөгийн шашинтан нас ахих тусам буурч байна. Монгол улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн “Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” гэсэн гуравдугаар бүлгийн нэг дэх хэсэгт “Аливаа шашныг шүтэх, эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна” гэж заасан.

Хүн ам, орон сууцны тооллогод “Та шашин шүтдэг үү, шүтдэг бол ямар шашин шүтдэг вэ?” гэсэн асуултыг анх удаагаа 2010 оны тооллогоор асууж байсан бөгөөд 2020 оны ээлжит тооллогод хүн амын 10 хувийн түүвэрт сонгогдсон 15, түүнээс дээш насны хүн амаас асуусан байна.Тэгвэл өнгөрсөн онд зохион байгуулагдсан хүн ам орон сууцны тооллогын үеэр шашин шүтдэг хүмүүсийг хүйсээр авч үзвэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3.0 пунктээр илүү шашин шүтдэг байна. 2010 онд гэхэд 100 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 98 хувь нь буддын шашин шүтдэг. Бөөгийн шашныг 1.4 хувь нь шүтдэг гэсэн бол христийн шашныг 0.3 хувь нь шүтдэг гэж хариулсан байна. Харин 2020 онд 100 эрэгтэй эмэгтэй хүмүүсийн 97.8 хувь нь буддын шашин шүтдэг. Христийн шашныг 1.1 хувь нь шүтдэг гэсэн бол бөөгийн шашныг шүтдэг эсэх хариулт ирээгүй байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn