“Гайхамшигт аялал” урамшуулалт аяны Тайланд руу аялах сүүлийн харилцагчид тодорлоо

510

ХААН Банк харилцагчдынхаа дунд сонирхолтой аян, урамшууллыг тогтмол зарладаг билээ. Зуны урин дулаан улирал тохиож буйтай холбоотойгоор энэ оны 7-р сарын 1-нээс 8-р сарын 31-ний өдрийг дуустал Монгол орон даяар ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр ХААН Банкны бүх төрлийн картаараа гүйлгээ хийж, 300,000 төгрөг тутам нэг тохирлын эрх авч, “Гайхамшигт аян” урамшуулалт аянд оролцох боломжийг харилцагчдадаа олгосон юм. Аяны хүрээнд хоёр сарын хугацаанд нийт 10 харилцагчийг  үзэсгэлэнт Тайланд руу аялах эрхийн эзэн болгохоор зарласнаас сүүлчийн 5 харилцагчийг өнгөрсөн баасан гарагийн үдэш МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлгээр тодрууллаа.
Энэ удаа 8-р сарын 1-нээс 31-ний өдрийг дуустал хугацаанд ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр ХААН Банкны бүх төрлийн картаараа гүйлгээ хийж, дахин давтагдашгүй дугаар бүхий тохирлын эрх авсан харилцагчдаас бөмбөлөгний машин, тусгай програмын тусламжтайгаар Тайланд руу аялах эрхийн бичгийн эздийг тодруулсан юм. Энэхүү үйл явцыг шударга, ил тод, олон нийтэд шууд дамжуулан үзүүлэх үйл ажиллагаанд ХААН Банкны Мэдээллийн технологийн газрын аудитор болон “Онч аудит” ХХК-ийн аудитор байлцаж хөндлөнгөөс хяналт тавьж ажилласан юм.
Урамшууллын эздийн нэрстэй  ЭНД  дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn