ЗАВХАН: Төрийн 32 байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болжээ

281
Тус аймгийн ерөнхий боловсролын сургууль, төрийн байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулжээ. Завхан аймаг хүүхдэд ээлтэй аймаг зорилтын хүрээнд нэгдүгээрт хүүхэд гэсэн бодлогыг төрийн байгууллагуудад уриалж, ажил хэрэг болгож байгаа. Тухайлбал, хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу Завхан аймгийн 24 сумын 100 гаруй байгууллага эцэг эхийн зөвлөлтэй болсон. Байгууллага бүр, сургууль бүр дэргэдээ сайн дураараа нэгдсэн эцэг эхчүүдийг нэгтгэж зөвлөл байгуулсан. Өнөөдрийн байдлаар 32 төрийн байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болж, дөрвөн байгууллага хүүхдийн өрөөг тохижуулан ажиллаж байна.
Ер нь байгууллагын дэргэдэх "Эцэг эхийн зөвлөл"-үүдийг чадавхжуулах, тэднийг арга зүйгээр хангах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг эцэг эхчүүд санал тавьсан. Энэ саналын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд 24 сумын эцэг эхийн зөвлөлийн дарга, нарийн бичиг гээд 109 эцэг эх чадавхжуулах сургалтад хамрагдлаа. Энэ сургалтаар хүүхдийг хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй, хүүхдийн эрх, хүүхдийн сэтгэл зүйн онцлог нас насанд өөр байдаг, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, тэдний аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад эцэг эхчүүдийн оролцоо ямар байх, хорт зуршлаас хэрхэн сэргийлэх, үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг ямар арга хэмжээ авах, хүүхдийн эрхийн талаарх Монгол улсаас баримталж буй бодлогын баримт бичгүүдийн талаарх сэдвүүдээр мэдлэг ойлголтоо нэмж, хэлэлцүүлэг өрнүүлж ярилцлаа гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn