Зогсож байсан машины араас мөргөснөөс болж, хоёр хүн амиа алджээ

234

Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэдэг газар Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөжээ. Ослын улмаас суудлын автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдаж нас барсан байна. Тодруулбал, “Приус-20” загварын суудлын автомашин, “Титан” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор иргэн Т /29 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нар хавчуулагдаж нас баржээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn