Хомын талд нутагшуулсан тахийн сүргийн Рубин нэртэй гүүнээс энэ жилийн анхны унага мэндэллээ

214

Завхан аймгийн  Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд анх Франц улсаас 2004 онд 12, 2005 онд 10, Чех улсаас 2011 онд дөрвөн тахь тус тус тээвэрлэн авч ирж сэргээн нутагшуулсан нь амжилттай өсөж үржиж өдгөө 100 гаруй толгойд хүрчээ.
Мөн тус цогцолбор газарт Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хомын талд Шарга хэмээх тахийн гүү охин унага төрүүлснээр сэргээн нутагшуулж буй тахийн тоо 100-д хүрлээ. Дараа жил нь “Хомын талын тахийн Yus азарганы сүрэгт Carmen гүү 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тухайн жилийн ууган унага хөл тавьсан билээ. Харин энэ жилийн ууган унага Ургамал нэртэй тахийн азарганы сүрэгт Рубин нэртэй гүүнээс энэ жилийн анхны унага мэндэллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn