Завхан аймгийн Цагаанхайрхан сумын засаг дарга С.Бат-Өлзий бусадтай бүлэглэн хүн зоджээ

121
Завхан аймгийн Цагаанхайрхан Засаг дарга Сүрэнжавын  Бат-Өлзий,  тус сумын сургуулийн захирал  Баатарцогтын Анхбаяр нар 2023 оны  04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө ЗДТГ-ын ажилтан Д.Д-г бүлэглэн зодсон байж болзошгүй хэрэг гарсан байна.
Уг хэрэг гарах үед Завхан аймгийн Цагаанхайрхан Засаг дарга Сүрэнжавын  Бат-Өлзий,  тус сумын сургуулийн захирал  Баатарцогтын Анхбаяр нар согтуу байсан бөгөөд тэд  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга  Баянмөнх болон  багийн дарга залуусаас  туршлага судлах нэрээр архидан согтуурсан аж.
Тэд хохирогчийг боож унаган, нүүр нүдгүй зодсон бөгөөд ухаан алдаж унахад нь гэрийнх нь хашаанд оруулж, орхисон байжээ. Улмаар хохирогч хэдэн цагийн дараа ухаан орж, эмнэлгийн тусламж авсан бөгөөд нүүрэн тус газраа оёдол тавиулсан байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад:
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн иргэн Д.Д-аас “2023 оны 04 сарын 15 өдөр тус сумын иргэд болох Анхбаяр, Бат-Өлзий нар нь намайг зодож миний бие эрх чөлөөнд халдлаа гэх” гомдол мэдээллийг 2023 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр уг хэрэг орон нутаг дахь намын талцалтай шууд холбоотой бөгөөд Завхан аймгийн Цагаанхайрхан Засаг дарга Сүрэнжавын  Бат-Өлзий гэгч нь хохирогчийг дарамталсаар байгаа ажээ. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа

https://dorgio.mn/g/144549
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn