ЗАВХАН: Иргэд аяныг дэмжиж эрүүл амьдралын хэв маягт суралцаж байна

115


Тус аймагт “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныгэхлүүлж өнөөдрийн байдлаар 15 сум аяныг үр дүнтэй хэрэгжүүлж эхэлжээ.

Гуравдугаар сард, үндэсний хэмжээнд эхлүүлсэн “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг жилийн турш зохион байгуулна. Тус аяны хүрээнд "Зөв зохистой хооллолт яагаад чухал вэ", "Өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ", "Биеийн жингийн индекс тооцох аргууд", "Илчлэг тооцох аргууд", "Эрүүл бус хүнсний хэрэглээ, хоол хүнсний аюулгүй байдал" гэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагууд болон холбогдох газрууд хамтран сургалт явуулах аж.

Завхан аймагт аяныг гуравдугаар сард эхлүүлж, аймгийн төвд нээлтээ хийснээр 15 сум үйл ажиллагаагаа жигдрүүлэн явуулж байна.

Тухайлбал ,Отгон сумын Эрүүл мэндийн төв "Энэ жилдээ-Эрүүл жиндээ" аяны нээлтээ хийж, 70 гаруй иргэн оролцсон байна. Энэ үеэриргэдэд дасгал хөдөлгөөн, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар сургалт хийжтанитааппаратаар хэмжилт хийх. Халдварт бус өвчин, зохистой хооллолтын зөвлөгөө өгөх,дасгал хөдөлгөөнүүдийг зааж өгчээ. Тус сум бямба гарагбүрийг бүх нийтийн алхалтын өдөр болгож, 110 гаруй иргэн оролцон,2 км орчим алхаж төрөл бүрийн уралдаан тэмцээнийг явуулж хэвшжээ. Мөн үеэр "Хээрийн цайны амт" өдөрлөгийг зохион байгуулан 20 гаруй нэр төрлийн уламжлалт цайны жорыг хуваалцсан эерэг дадлыг төлөвшүүлжээ.
Сумын төвдөөфитнес төв нээж үйлчлүүлж буй иргэдийнхээ биеийнжингийн индексийг тодорхойлж, хүн бүрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг мэргэжлийн багш зааж байна.

Харин Баянхайрхан сумын Эрүүл мэндийн төвөөсиргэдэд идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар мэдээллийг тогтмол өгч, нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн60 гаруй хүнд танитааппаратаар хэмжилт хийжээ. Мөнхалдварт бус өвчин, зохистой хооллолтын зөвлөгөөгөгчээ.Алдархаан сум мөн “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг эхлүүлж, 50 гаруй иргэн зөв хооллолт, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийн талаарх сургалт мэдээллийг авчээ.

Халдварт бус өвчин гэдэг нь хөдөлгөөний идэвхгүй байдал, буруу хооллолт зэрэг эрсдэлт зан үйлтэй холбоотой. Зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт зэргийг халдварт бус өвчин гэж хэлдэг.
Олон улсын судалгаагаар дээр дурдсан өвчлөлөөс 40-60 хувь сэргийлэх боломжтойг нотолсон. Харамсалтай нь эрүүл мэндийн эрт илрүүлгийн дүнгээр хүн амын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин зонхилон тохиолдож байна.
-Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь хүний сэтгэлзүйд эергээр нөлөөлнө. Бие даасан байдлыг дээшлүүлнэ. Ганцаардлаас сэргийлнэ. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бухимдал, сэтгэл хямралыг арилгана. Өөдрөг дүр төрхийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийг бэхжүүлнэ. Тиймээс иргэн бүрийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг уриалж, аяны хүрээнд жилийн турш, сум бүрт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна.  

Биеийн тамир, чийрэгжүүлэлт, спортоор хичээллэх үед хийх дасгал хөдөлгөөнийг дөрвөн үндсэн бүлэгт хуваадаг.Амьдралын идэвхтэй хэв маяг гэж өдөр бүр 10 минут буюу түүнээс дээш хугацаанд хэд хэдэн удаа шал угаах, шатаар өгсөж уруудах, гэрээ цэвэрлэх, агаар салхинд зугаалах зэрэг хөнгөнөөс дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн хийхийг хэлнэ.


-Эрүүл мэндээ бэхжүүлэхэд чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэдэг нь өдөрт 30 минут, түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн болох алхах, гүйх, аялах, морь унах, ногоо арчлах, хүүхэдтэй тоглох гэх мэт биеийн хөдөлгөөн орно. Энэ хөдөлгөөний үед 20-30 минут орчим амьсгал, зүрхний цохилтын тоог нэлээд нэмэгдүүлсэн эрчимтэй алхалтаас аажмаар шогших, гүйх зэрэг хөдөлгөөнийг ажлын байр, ажилдаа ирж очих, амралт чөлөөт цагаараа өөртөө тохируулан хийнэ.


Бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөн гэдэг нь тухайн хүн 20 минут, түүнээс дээш хугацаагаар долоо хоногт тогтмол гурван удаа дунд зэргээс илүү идэвх шаардсан аэробик, усанд сэлэх, балет хийх гэх мэт дунд зэргээс илүү идэвх шаардсан бие бялдраа хөгжүүлэхэд чиглэсэн хөдөлгөөн хийхийг хэлнэ. Энэ дасгал хөдөлгөөнийг төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг
Спортын дасгал хөдөлгөөн гэдэг нь теннис, сагсан бөмбөг, усанд сэлэлт, бөх гэх мэт биеийн хүч их шаардсан хөдөлгөөнийг хувь хүний бие бялдрын хөгжлийн түвшин, бэлтгэлээс хамааран тодорхой зорилготойгоор үргэлжлэх хугацаа, ачааллын хэмжээг тохируулан хийхийг хэлнэ. Эдгээр дасгал хөдөлгөөн, учир утгыг иргэдэд сургалтаар өгч байна. 

Мөн таргалалт өссөнийг тоо баримт илтгэж байна. Монгол Улсын хүн амын ердөө дөрөвхөн хувь нь эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүйбайна. Харамсалтай нь хүний дадал, хандлага 24-36 сарын хугацаанд явагддаг бөгөөд хүний зан үйл тогтмол, байнга хийснээр өөрчлөгддөг. Тиймээс зан үйл, хандлагаа өөрчлөхөд иргэн бүрийн оролцоо чухалгэдгийг эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна. Тиймээс аймгийн нийт иргэдийг“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныгдэмжиж идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Завхан аймгийн ЭМГ-аас мэдээлэв.


Эрүүл мэндийн зан үйлийн онолоор эрүүл аж төрөх хэв маяг гэдэг нь эрүүл зөв хооллолт 70 хувь, идэвхтэй хөдөлгөөний 30 хувийн харьцаагаар халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлж болно гэж үздэг. Судалгаанаас харахад, манай улсын 15-69 насныхны 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай хөдөлгөөн огт хийдэггүй. Мөн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин ба таргалалттай байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn