ЗАВХАН: Айл өрхүүдийг усны тоолуур ашиглахыг зөвлөв

149


Тус аймгийн төвд ус ашигласны төлбөрөө төлдөггүй айл өрхүүд олон байна.
Завхан аймагт ус ашигласны төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлгүй худаг гаргасан аж ахуйн нэгжүүд ч бас байна.  Харин ус ашигласны төлбөрөө цаг тухай бүр нь төлдөггүй айл өрхүүд олон байна.
Аймгийн төв Улиастай сумын хэмжээнд хоногт 1200 мкуб ундны цэвэр усыг хэрэглэж байна. Тодруулбал нийт 2500 орчим айл өрх цэвэр ус ашиглаж байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь цаг тухай бүр нь усны төлбөрөө төлөхгүй байна.
Цэвэр усны төлбөр нэг литр нь нэг төгрөгийн үнэтэй буюу Монгол улсын хэмжээнд хамгийн хямд үнэ тарифтай байгаа юм. Гэтэл цэвэр ус ашигласныхаа төлбөрийг огт төлөхгүй, мөн тухай бүр нь төлдөггүй айл өрх, аж ахуйн нэгжүүд байгаа нь харамсалтай юм.
2030 он гэхэд дэлхий нийтээр 40 хувийн усны хомсдолтой тулгарана гэж ЮНЕСКО-гийн жил тутмын тайланд дурджээ.
Мөн 2040 он гэхэд 18-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 600 сая орчим хүүхэд усны хэт хомсдолтой нутагт амьдарна гэсэн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан байна.
Монголулс цэвэр усны нөөц багатай орны тоонд багтдаг.Монголчууд хэрэглээний усныхаа 80 орчим хувийг газар доорх усаар хангадаг. Гэтэлгазар доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа урттай юм. 
Монгол улс 2030 он гэхэд цэвэр усны нөөцгүй болно гэж зарласан.Дэлхийн нийт усны ердөөхоёрхувь нь цэвэр ус. Ус бол амьдралын эх ундарга, амьд байгалийн эрчим. Хэзээ ч дуусашгүй мэт баялаг санагдавч хүмүүс бидний хэрхэн зөв зүйтэй ашиглахаас шууд хамаардаг.

Тиймээс бид ялангуяа айл өрхүүдийг ашигласан ундны цэвэр усны төлбөрөө цаг тухай бүр нь төлөөсэй гэж хүсэж байна. Ер нь усны хэрэглээг хянах хамгийн чухал хэрэгсэл бол усны тоолуур. Гэтэл манай аймагт усны тоолуурыг бүрэн ашиглахгүй байна. Цөөн тооны аж ахуйн нэгж, айл өрхүүд өөрсдөө төлбөрөө төлж усны тоолуурыг тавиулж, ашиглаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Улиастай сумын 136 аж ахуйн нэгж байгууллага, 462 айл өрх тоолууртай байна. Эдгээр хэрэглэгчид өөрсдийн хэрэглээг хянаж, хэрэглэсэн хэмжээгээрээ усны төлбөрийг төлж байна. 

Жил бүр улсын хэмжээнд гол горхи, булаг шанд ширгэж байгаа харамсалтай тоон мэдээллийг иргэн бүр сонсож байгаа.
Тиймээс иргэдийг дусаал гоождог цоргоо янзалж өдөрт 15 литр ус, жилд 5,500 литр усыг хэмнэх.
Шүршүүрт орох хугацаагаа гурван минут богиносгож 13,000 литр усыг, крантны усаа гоожуулахгүйгээр, аяганд ус тосон шүдээ угааж хэвшсэнээр жилд 6,820 литр усыг хэмнэж цэвэр усны хомстолд орохоос сэргийлэх. Усны хэрэглээгээ зөв зохистой болгох, ялангуя хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухай бүр нь төлж байхыг Амь-Ус ХХК-аас уриалж, зөвлөв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn