ЗАВХАН: Бүх төрлийн үйлчилгээний газруудыг дуудлагын төвөөс лавлаж болно

250
Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн үйлчилгээний газруудын мэдээллийг нэг дороос авах боломжтой “Завхан-100” дуудлагын төв ажиллаж эхэллээ.

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд түүхэн 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэх гэж байгаа тус аймагт үйлчилгээ үзүүлж байгаа бүх газрын мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.
Аймагт аялж амарч яваа болон наадмын үйл ажиллагааг үзэх иргэдийн цагийг хэмнэх зорилготой “Завхан-100” дуудлагын төвийн утасны дугаар нь 72770077 юм.

Энэхүү дугаараас ойн арга хэмжээтэй холбоотой болон Завхан нутгаар аялж зугаалахад тулгарч байгаа асуудлуудаа лавлах дугаараас тодруулах боломжтой юм.Тухайлбал сум, багуудад байгаа гэр буудлын байршил, үнэ тариф, амралтын газруудын байршил, мэдээллүүдийг эндээс авч болно.
Мөн ресторан, хоолны газрууд, хүргэлттэй хоолны газрууд болон бүх төрлийнхүнсний болон ахуйн, бэлэн хувцасны дэлгүүрүүдийн байршлыг асуух боломжтой. Машин засвар, дугуй засвар, эмийн сан, эмнэлэгийн байршлууд, лавлах утсыг асууж болно.

Завхан аймагт үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээлэл, “Завхан брэнд”,жижиг дунд үйлдвэрүүдийн байршил үнэ тариф, бараа хүргэлтийн үйлчилгээг лавлах утсаар захиалах боломжтой. Шаардлагатай гэвэл төрийн байгууллагуудын ажилтнуудтай шууд холбогдох боломжтой юм.

Мөн иргэд зочид, наадамчдад түрээслүүлэхээр гэр барьсан бол Zavkhan 100- Zavkhan brand фэйсбүүк хаяг руу орж, “дуудлагын төвд” бүртгүүлэх гэсэн цэс рүү орж бүртгүүлэх юм. Ингэж бүртгүүлснээр гэр түрээслэхээр хайж буй хүмүүсийн мэдээлэл шууд таны гар утсанд очих, таны гэрийн мэдээлэл шууд зочдод хүрэх боломжтой юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn