ЗАВХАН: Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд тогтмол нөлөөллийн ажлыг хийж байна
Хавдар бол эдгэдэг өвчин. Хамгийн гол нь иргэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд тогтмол хамрагдаж эрт үед нь оношлуулах нь чухал юм.
Ер нь хавдрын өвчлөлийг бууруулахын тулд иргэдийн дадал, хандлагыг өөрчлөх нь зүйтэй. Тиймээс иргэдэд зөв мэдээллийг тогтмол өгөх нь чухал болоод байна. Жишээлбэл аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдар судлаач эмчтэй хамтран явуулсан уушигны хорт хавдар сэдэвтэй сургалтыг төрийн албан хаагчдад өгөхийнхөө өмнө мэдлэгийнх нь сорилыг үзэхэд 42 хувь нь энэ талын мэдээлэлтэй байсан.
Харин сургалтын төгсгөлд оролцогчдын сорилын мэдлэг 82 хувь болж өссөн үзүүлэлт гарч байсан юм. Тэгэхээр халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, тоог нь бууруулахын тулд иргэдэд тухайн сэдвээр нь оновчтой мэдээллийг өгөх сургалт нөлөөллийн ажлуудыг тогтмол хийх нь чухал юм гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.