ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймаг БНСУ-ын Тэжон хотын Со дүүрэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

294



Хөвсгөлаймгийн Засаг дарга П.Лхагважав өнөөдөр БНСУ-ын Дэжон хотын Со дүүргийн Засаг дарга Со Чол-Му-тай уулзаж уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тус аймаг БНСУ-ын Тэжон хотын Со дүүрэгтэй 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 7 хоногт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "Healing Art Festival" урлагийн наадамд Хөвсгөл аймгийн төрийн байгууллага болон уран бүтээлчдийн төлөөлөл бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, аймаг орон нутгаа сурталчилсан байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn