ЗАВХАН: Хүнс тэжээлийн үйлчилгээ авдаг өрхийн тоо 9.1 хувиар буурчээ

106


Тус аймаг өнгөрсөн онд 23 хүнсний дэлгүүрээр дамжуулан зорилтот бүлгийн 435 өрхийн 2079 иргэнд хүнс тэжээлийн үйлчилгээг хүргэжээ.
Тухайлбал, аймгийн төв, Улиастай сумд 9 дэлгүүрээр дамжуулан 273 өрхийн 133 иргэнд хүнс тэжээлийн үйлчилгээг үзүүлсэн. 2021, 2022 онуудад хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авсан өрхийн тоог 2023 онтой харьцуулахад 435 өрх буюу 9,1 хувиар буурсан үзүүлэлтэй байна. 2020-2023 онд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн тоо болон өргөдлийн тоо ч буурсан үзүүлэлтэй байна.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа халамжаас хөдөлмөрт бодлогыг орон нутагт нутагшуулж, тодорхой үр дүнд хүрэх олон талын ажлыг хийж байгаа.

Тухайлбал хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ хүртэгч хөдөлмөрийн насны иргэд болон ажил идэвхитэй хайгч иргэдэд ажил олгогчдоос ирсэн ажлын байрны захиалгыг танилцуулах. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон нийтэд сурталчлах. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны ажилгүй иргэдэд “Хүнсний эрхийн бичиг олгох журам” болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төсөл хөтөлбөрүүдийг  танилцуулах өдөрлөгийг 24 суманд зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаанд давхардсан тоогоор 5600 гаруй хүн оролцсон байна.  

2022 онд сум тус бүрийг 3-5 өрхийг халамжаас хөдөлмөрт шилжүүлэх, хүнсний талонгүй сум болгох талаар чиглэл өгч ажилласны үр дүнд, өнгөрсөн жил гэхэд Эрдэнэхайрхан сум хүнсний эрхийн бичгийн талонгүй сум болсон.
Тус сумын 3 өрхийн хөдөлмөрийн насны хоёр иргэнийг хувийн хэвшилд байнгын ажлын байртай болгож нэг өрхийг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр малжуулах хөтөлбөрт хамруулсан байна.
24 сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй өрхүүдэд үнэлгээг хэрхэн хийх талаарх мэдээлэл зөвлөгөө өгч, халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй өрхүүдийг хөдөлмөр эрхлэлтийн төсөл арга хэмжээнд хэрхэн хамруулах тухай сургалт хийж, иргэдэд нээлттэй өдөрлөгүүдийг хийсэн нь үр дүнгээ өгсөн.  
Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хүнс тэжээлийн үйлчилгээ авдаг өрхийн тоо 9.1 хувиар буурсан. 24 сумаас 13 сумын 435 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байна. Бид эдгээр иргэдийн судалгааг хийж хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чавдартай иргэдийг ажилд зуучлах, тэднийг ажилтай орлоготой болгоход дэмжлэг үзүүлэх ажлыг бусад байгууллагуудтай хамтран хийж байгаа талаарх мэдээллийг аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn