Завхан аймаг 17 тэрбумаар ДӨРВӨН суманд Соёлын төв барина

90
Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газраас дөрвөн сумандаа Соёлын төв барихаар тендер зарласан байна. Тодруулбал, Дөрвөлжин, Отгон, Сонгино сумдад 200 хүний суудалтай, Ургамал суманд 230 хүний суудалтай Соёлын төв барихаар төлөвлөжээ.
 
 
Тендерийн баримт бичигт тусгаснаар Дөрвөлжин, Отгон сумын 200 суудалтай Соёлын төвийг 4.5 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн бөгөөд энэ онд НЭГ тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийх юм. Мөн Сонгино суманд 4.9 тэрбум төгрөгөөр Соёлын төв барихаар төлөвлөж энэ төсвийн жилд 600 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ. 
 
Харин Ургамал суманд барих 230 хүний суудалтай Соёлын төвийг 3.6 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөж, энэ төсвийн жилд 500 сая төгрөгөөр санжүүлж, шав тавих юм. Ийнхүү гурван суманд яг ижилхэн буюу 200 хүний суудалтай Соёлын төвийг гурван өөр дүнгээр, 230 хүний суудалтайг нэг тэрбумаар бага төсвөөр барих нь анхаарал татаж байна.
 
Ямартай ч Завхан аймаг сонгуулийн жилд дөрвөн суманд Соёлы төв барихаар шав тавих нь ээ....
 
 
 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn